Wednesday, May 23, 2012

Зүүдний тэмдэглэл-1

Миний эргэн тойронд байдаг бүх хүмүүс, 10 жилийнхэн, их сургуулийнхан бүгд байсан. Зүүдэндээ би нэг л өөр хүн болцон юм шиг, эсвэл яг "би" ч байсан юм шиг. Найз Д маань л надад гомдоллоод байсан. "Шөнө 1 цагт кино үзэх гэсэн чинь кино театрын урсдаг шат нь зогсцон, тэгээд чамтай холбоо барьсан чи гарч ирээгүй" гээд л.. Тэгэхээр нь би "энэ хэзээ нээх дууддыг болцын" гэсэн юм бодоод л байсан. Энэ яриа болоход бид хоёр нээх сонин яг л зүүдний ертөнцөд байж болмоор том жижиг ямар ч тодорхой хэлбэргүй улаан шатны яг хажууд Метро клубын дээд талынх шиг тийм газар байсан. Гэхдээ тийм ч өндөр ша биш. Бид нарын зогсож байсан талбай жаахан. Маш өндөр хүмүүс /миний зогсож байгаа газартай чацуу/ ганц хоёроороо дээшээ гарч ирээд 00 өрөө бололтой тийшээ ороод байсан. Бид хоёрын хажууд байсан хэсэг залуус ямар өндөр юм бэ гээд л. Миний хажуугаар тэр өндрийг өнгөрөхөд нь одоо миний өндөртэй харьцуулж байгаа даа гэж би бодсон. Эхлээд нэг өндөр, дараа нь тэрнээс өнөдөр залуу явсан юм байна. Үүнээс өмнө би тэр өндрүүдийг яагаад энд байгааг мэдэж байсан. Total fine tall гэсэн англи үгүүд л орж ирээд байна. Бодвол нийт өндрөөрөөө өрөлдөөд байсан юм уу... Дараа нь би тэр нэг сонин эгц доошоо шатаар нь яаж ийгээд буугаад 10 жилийнхний ширээн дээр очсон. Очингуут намайг юу хийгээд яваад байна гээд нэг нь гутлаа тайлцан бололтой хар оймстой хөлөөрөө гар луу хүрээд байсан. Ширээн дээр ихэнхидээ ундааны сав байхад ганц уудаггүй У л пиво ууж байсан. У.ийн пивоны шилнээс бусад нь хоосон, би уух юм асуугаад бүгдий нь сэгсчиж үзээд, пиво уухгүй гэсэн. Энэ газар нэг тийм сонин солонгорсон улбар шар, улаан гээд л эрээн мяраан өнгийн, авангард стилийн орчинтой байсан.. 2012.05.22-23 шөнө

No comments:

Post a Comment