Monday, May 28, 2012

Муу охиноо уучлаарай!

Аав минь... Арван сар хэвлийдээ тээгээгүй ч, алаг хорвоод охиноо хүн болгосон аав минь. Ааваа, би таныхаа ухаанаар тархиа цэнэглэж, тайван буурьтай зангаар инээмсэглэлээ чимэж өссөн. Ааваа гэж хэлд орсон танхил охин чинь таньдаа хичнээн хайртайг та минь мэдэх үү? Ажлаасаа тараад ирэхэд нь баярлан тосож гүйдэг байсан тонтгор охин нь ч өөрийг нь ойлгохгүй байхад та минь яаж тэсэхэв дээ. Над шиг муу охинтой болохоор та минь ингэж толгой гудайж яваа юм болов уу даа. Өнөөдөр таныгаа хараад харц буруулан, нулимсаа тэвчиж чадсангүй. Миний аав ингэж явах хүн биш ээ! Яагаад таныгаа энэ саарал хорвоогийн мананд зүгээ олохгүй төөрч явахад түшээд чиглүүлсэнгүй вэ. Тэгэхэд надаас жаахан хүний охин үр аавыгаа ээжтэй нь муудалцаад гарахад араас нь дагаад гардаг гэнэ. Элдэв муу хүмүүстэй нийлээд явчихаас нь өмнө жижигхэн гараараа гараас нь атгаад үлдээдэг гэнэ. Таньд минь том охиноос нь өөр хэн хань болж, хэн таны минь зовлонг ойлгож сонсох вэ дээ. Ээ дээ, би өөрийгөө ухаантай гээд хөгшин аав ээж хоёрыгоо муу гээд дэндүү тэнэг явсан байна. Үүнээсээ болоод та хоёрыгоо муухай үгээр зовоож, хүндлэж хайрлах минь ч багассан байна. Ном үзэж, юм сураад өөрийгөө улам ухаан, мэдлэгтэй болоод байна гэсэн улам өчүүхэн болж байжээ. Одоо би таньдаа хань түшиг болж, дахиж бүдрүүлэхгүй ээ, миний ааваа, би таныхаа төлөө бүхнийг хийнэ! 2012.05.28

1 comment:

  1. Ene ugiig unshsan chini bi ch bs uuriiguu uchuuhen gdgee mederch bn. Odoo aawdaa tushig bolj yavaa bh da.

    ReplyDelete