Saturday, May 26, 2012

Зүүдний тэмдэглэл -2

Цүнх. Эмэгтэй хүн цүнх, гутланд нугасгүй гэж. Миний зүүдний ертөнцөд надаар таалуулсан,эс таалуулсан цүнхнүүд.. эхлээд том дипломат хэлбэртэй, тод ногоон цүнх миний гарт байсан. Гэнэт эгч энэ цүнхийг өгсөн гэдэг мэдээлэл орж ирээд би цүнхээ толинд эргүүлээд хартал, доороос нь илүү юм гарч ирсэн хачин загвартай болоод, даавуун бас ноорхойдуу болчихсон. Би эгчээс өөр цүнх авкаад ч юмуу, солиулах гээд очсон нэг жижигхэн өрөөнд баахан цүнхтэй хамт эгч байсан. Миний дэлгүүрт шохоорхож харсан цүнхнүүдтэй харахад төстэй мөртлөө яг тулаад үзэхээр миа болоод байсан.

No comments:

Post a Comment